Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Мэндчилгээ

2016-11-24

МЭНДЧИЛГЭЭ

      Өнөөдөр Монголчууд бидний хувьд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсаны  түүхт 92 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр бол Монгол хүн бүрийн бахархалт баярын өдөр билээ.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчим бий болгон улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, нийгэм эдийн засгийн олон ололтыг бий болгосон төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлаж, иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан баталгаажуулсаныг хойч үеийн иргэд бид мартах учиргүй юм.

Нийслэлийн Налайх дүүрэг  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал, Төлөөлөгчдийн хуралдааныг тус бүр 2 удаа зохион байгуулж,  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга,   Тэргүүлэгчдээ сонгон баталж, дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах, ажлын хороодыг батлах, хороодод хөгжлийн зөвлөл байгуулах зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

Иргэдийн төлөөлөл болсон бид цаашдаа дүүргийнхээ өнөө ба хэтийн хөгжлийн зорилт, ард түмнийхээ сайн сайхан аж амьдралын төлөө хичээн зүтгэж, хэрэгжүүлэх бодлогоо  үйл ажиллагааны зарчимтай уялдуулан тодорхой, бодитой асуудлуудыг  хэлэлцэж, дэмжин ажиллах болно.

Түүнчлэн хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөнийг бий болгож, ил тод, нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа ард иргэдийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн  хамтран ажиллана.

Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэж, айл өрх бүрт аз жаргал, баяр баясал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

                                                              ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА Б.НЭРГҮЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%