Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, Экологи, Газар зохион байгуулалтын ажлын хорооны гишүүд 2016 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд тус хорооны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэй холбогдол бүхий 13 байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Байгууллагууд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил мөн тулгамдаж буй асуудлаа ажлын хорооны гишүүдэд танилцуулж цаашид хамтран ажиллах саналаа ажлын хороонд хүргүүлэхээр боллоо.