Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй нийслэлийн төлөө уриатай, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг нийслэлд жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулж улмаар Улсын Их Хурлын Даргын ивээл дор зохион байгуулагдах Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулахад тус тэмцээний зорилго оршиж байгаа юм.
Налайх дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд Б.Мөнхнасан, Р.Цэндхүү, Г.Саран-Эрдэнэ, Б.Ургамалцэцэг, Б.Түмэн, Г.Ариунбаяр нар шалгарч Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.