Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Шинэ Засаг дарга ажлаа хүлээн авлаа

2016-11-11

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль өнгөрч шинээр сонгогдсон Төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаа сонгон мөн Засаг даргаа томилж эхэлсэн.

Налайх дүүрэг нь ИТХ-ын 25 төлөөлөгчтэй бөгөөд энэ удаагийн сонгуулиар МАН 21, АН 4 суудал авсанаар дүүргийн ИТХ-ыг бүрдүүлэн ажиллахаар болсон. Олонхын суудал авсан МАН-аас төлөөлөгч Б.Нэргүйг Хурлын даргад нэр дэвшүүлсэн бөгөөд анхдугаар хуралдаанд оролцон төлөөлөгчдийн 95,2 хувийн саналаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон бол Засаг даргад Ч.Раднаабазарыг томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд-д санал хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлээд байсан Ч.Раднаабазарыг батламжилсан байна.

Ийнхүү дүүргийн шинэ Засаг дарга Ч.Раднаабазар тамга тэмдгээ хүлээн авлаа.  


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%