Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан хуралдлаа

2016-11-04

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж баталлаа.

 

1. ИТХ-ын Ажлын хороодыг шинэчлэн батлах тухай

 

2. ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлахад оруулах санал

 

3. "Налайх дүүргийн хөгжлийн зөвлөл"-ийн ажиллах журам батлах тухай

 

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрхзүй, төрийн байгуулалтын ажлын хороо, Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо, Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо, Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо, Иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороо, Гадаад харилцааны ажлын хороотой байхаар хэлэлцэн дээрх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар оруулахаар боллоо.

 

Мөн "Налайх дүүргийн хөгжлийн зөвлөл"-ийн ажиллах журам батлах тухай асуудлыг Төлөөлөгчдийн Хуралдаанаар оруулахаар болсон бөгөөд энэхүү журмын зорилго нь Налайх дүүргийн иргэдийн аюулгүй эрүүл цэвэр орчинд амьдрах боломжийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тохижилт, бүтээн байгуулалт, эрүүл аюулгүй орчинг сайжруулах, дүүрэг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршиж байгаа юм.  


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%