Уг сургалтанд 7 хорооны нийт 60 гаруй иргэд хамрагдсан бөгөөд иргэдийн зүгээс худалдааны газар, дэлгүүрээр үйлчлүүлэхэд худалдагч нар нь харилцааны соёл муу, түүнчлэн бүтээгдэхүүний дуусах хугацаан дээр шаардлага тавьдаг хэдий ч хүлээн авдаг худалдагч тун ховор байдаг тал дээр уг сургалтаар дамжуулан санал хүсэлтээ хүргүүлж байсан юм.
Мөн "Зөв зохистой хоол, эрүүл амьдралын үндэс" сэдэвт сургалтыг Сонсголын бэрхшээлтэй иргэдийг хамруулан зохион байгуулсан. Сургалтанд Нийслэлийн "Дүлий иргэдийн" үндэсний холбооны тэргүүн Т.Цэдэнбал, дохионы хэлмэрч багш П.Сайнбаяр, дүүргийн "Сонсголгүй иргэдийн" холбооны тэргүүн С.Ханбүргэд, Т.Ганбат болон сонсголын бэрхшээлтэй 30 гаран иргэн оролцлоо.
Мөн энэ үеэр сонсголын бэрхшээлтэй иргэдийн зүгээс "Дүүргийн хэмжээнд дохионы хэлмэрчтэй болох шаардлагатай байна. Учир нь нийгмээс тусгаарлагдмал байдаг болохоор хаана ч очсон дохионы хэлмэрч байхгүй тул хүндрэлтэй байдаг. Мөн биеийн байдал муудсан үед эмчид тайлбарлаж чаддаггүй" гэх мэт санал хүсэлтээ илэрхийлж байлаа.