Манай улсад соёл урлагийн байгууллагын
ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 22 дахь
жилтэйгээ золгож байна.
Засгийн газрын 2010 оны долоодугаар
сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг
алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил
бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл урлагийн ажилтны өдрийг
тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Энэ өдөр дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лхагва-Очир дүүргийн Соёл Урлагийн ордонд олон жил
үр бүтээлтэй ажилласан "Эрхэс" хамтлагийн ахлагч Ж.Батцэнгэл, хөгжимчин Л.Энхбаатар нарыг иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл", тус хамтлагийн бөмбөрчин Т.Чулуунбаатар, хөгжимчин С.Батхүү нарыг
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын "Жуух бичиг"-ээр шагнаж урамшууллаа.