Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Шашны байгууллагуудыг бүртгэлжүүллээ.

2016-08-25

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 32 тоот тогтоолын дагуу Шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүрэг дэхь шашны байгууллагуудыг бүртгэлжүүлж шалгалт хийсэн.

Уг шалгалтаар нийт 22 шашны байгууллага бүртгэгдсэнээс 7 байгууллага Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зөвшөөрөлтэй. Үүнд:
1. "Сайн Номуун" хийд 
2. "Эзэрхэг их хайрхан"
3. "Ариун хурга"
4. "Ариун библийн сайн мэдээг тунхаглагчид"
5. "Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм" салбар
6. "Мекке мечин"
7. "Тэрэлж амьд үг"

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар 9 шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж үүнээс 8 шашны байгууллагын үйл ажиллагааг цаашид явуулахаар дэмжиж, 1 шашны байгууллагыг өөрийн хүсэлтийн дагуу татан буугдахыг дэмжлээ. Тодруулбал:
Дэмжигдсэн:
1. "Налайх төгс сайн мэдээ"
2. "Налайх амьд итгэл"
3. "Хайрын өргөө" цуглаан
4. "Халифа Осман" мечеть
5. "Городок төгс сайн мэдээ"
6. "Налайх амьд үг"
7. "Налайхын Библийн цуглаан"
8. "Эзний баяр хөөр"
Татан буугдсан:
9. "Аръяабал бурханы номлол бүтээл төв" эдгээр болно.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%