Тус зөвлөгөөнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, Засаг даргын Тамгын газар, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Шүүх, Прокурор, Цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд оролцогчид дүүргийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлыг зохион байгуулахад дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага гэмт хэргийг бууруулах чиглэлээр НИТХ-аас батлагдсан "Хөршийн хяналт" хөтөлбөрийн хэрэгжилт, Хулгай болон хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, бууруулах талаар хэлэлцэж, тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сонордуулах, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил" сэдэвт зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж болон дүүргийн ГХУСАЗЗ-өөс гаргасан албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах ажлыг эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллагуудын санал санаачлагыг хүлээн авч хамтран ажиллахад энэхүү зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.