Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"Төрийн албаны тогтвортой байдал ба нутгийн удирдлага" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2016-06-09

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр "Төрийн албаны тогтвортой байдал ба нутгийн удирдлага" сэдэвт сургалтыг Нийслэлийн 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд, Иргэний танхимын ажилтнуудад зохион байгууллаа.

Ажлын албаны ажилтнууд, Иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, бүх талын өндөр мэдлэг, ур чадвартай болгох, хууль эрх зүйн мэдлэг боловсролыг нь тогтмол дээшлүүлэх, байнга мэдээ мэдээллээр хангах, ажлын арга барилыг сайжруулах зайлшгүй шаардлагад үндэслэн уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын гол зорилго нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд, Иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, төрийн мэргэшсэн, тогтвортой албыг бий болгоход чиглэсэн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, харилцааны ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Сургалт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%