Сургалтанд дүүргийн 52 албан байгууллагын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд мөн 7 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан нийт 100 гаруй иргэд оролцлоо.
Тус арга хэмжээнд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны тэргүүн Ц.Оюунбаатар, Баянзүрх дүүргийн иргэний танхимын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан ажилтан Б.Энхням нар хуулийн танилцуулга хийж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хөтөлбөр хэрэгжилтийн талаар танилцууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдийн зүгээс "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх"-ийн тухай хуулийг хороодод очиж танилцуулах, сургалт зохион байгуулах, мөн сонсголын бэрхшээлтэй иргэд дохионы хэлний хэлмэрч, орчуулгын мэргэжлээр мэргэшсэн хүн хэрэгтэй байгаа талаар санал тавьж байлаа.