2016 оны 05 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Турк улсын Станбул хотын Санжактэпи дүүргийн дарга Ismail Erdem болон ажлын албаны дарга, удирдлага болон бусад албаны хүмүүсийн хамт Налайх дүүрэгт хүрэлцэн ирж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзан, түүх соёлын дурсгалт газруудтай танилцлаа.
2015 оноос дээрх хоёр дүүрэг ах дүү хотуудын хамтын ажиллагаатай ажиллахаар болсон бөгөөд энэ ажлын хүрээнд Налайх дүүрэгт Турк улсын Санжактэпи дүүргийн нэрэмжит гудамж байгуулахаар хэлэлцээр хийсэн.
Энэ удаа Санжактэпи хотын удирдлагууд өөрийн дүүргийн нэрэмжит гудамжаа байгуулах зураг төслөө боловсруулах, гэрээ контрактаа байгуулах ажлын эхлэлийг ийнхүү тавьлаа.