Сургалтанд Налайх хотын Захирагчийн ажлын алба Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга нар, зохион байгуулагчид, улсын бүртгэгч нар, хэсгийн ахлагчид зэрэг 50 гаруй хүн оролцсон ба хорооны ажилтнууд хороо тус бүрийнхээ зураг дээр ажиллаж санд оруулах газрын байршлын талаарх мэдээллүүдийг бэлтгэж өглөө.
Энэхүү сургалт нь улсын хэмжээнд нэгдсэн аргазүйгээр хаягжилтийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилготой бөгөөд энэ ондоо багтаан Улаанбаатар хотын хаягийн мэдээллийн санг үүсгэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.