Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Тэргүүлэгчдийн есдүгээр хуралдаан хуралдлаа

2016-05-13

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есдүгээр хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд:
1. Боловсролын хэлтсийн 2016 оны төлөвлөгөө, түүний биелэлтийн явцын тухай
2. Уул уурхайн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт
3. Дүүрэгт түлээ нүүрс борлуулах төвлөрсөн цэгийн газрыг баталгаажуулах тухай
4. Налайх хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам батлах тухай
5. Эрчим хүчний хөгжлийн төвийн хүсэлтийн тухай
6. Улсын Тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
7. Төрийн шагналаар шагнуулахаар тодорхойлох тухай
8. Хэмнэлтийн хөрөнгийг зарцуулах тухай

Дүүргийн Боловсролын хэлтсийн 2015-2016 оны хичээлийн жилийн төлөвлөгөө, түүний биелэлттэй танилцаж элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил болон Боловсролын хэлтэсд тулгамдаад байгаа асуудлуудын талаар санал солилцож 8 дугаар сарын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар дахин мэдээлэл хийхээр боллоо.

Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Налайх дүүргийн уурхайн эдэлбэр газарт хувиараа нүүрс олборлогч иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. 
Шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, хэм хэмжээг ноцтой зөрчин, ажлын байрыг урьдчилан болон ажлын явц дунд шалгадаггүй,

·  тухайн өдрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн өгдөггүй,

·  хувийн хамгаалах хэрэгсэлгүй, ажлын хувцасны хангамж хүрэлцээ муутай, ажилчид түр амрах ахуйн байрны ая тухтай нөхцөлийг бүрдүүлээгүй,

·  ган татлага нь стандартын шаардлага хангаагүй, 2-3 залгаатай, зарим хэсгээрээ нарийссан,

·  цахилгааны холболт нь техникийн нөхцөлийн шаардлага хангахгүй шалбарсан,

·  Ковш нь задарсан

·  бэхэлгээг хагас дутуу тавьсан, банзалгаа дутуу, агааржуулах систем стандарт бус зарим нь агааржуулах системгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Цаашид уурхайн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй ам гаргаж ажиллуулж байгаа иргэдийг хууль хяналтын байгууллага хариуцлага тооцож ажиллах, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил бүхий иргэдийн уурхайн ам цооногуудын эрчим хүчийг хязгаарлаж үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахаар боллоо. 

Дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис ШТС-ын хойд талд 2437,8 м.кв газрыг мод, түлээ нүүрс худалдан борлуулах төвлөрсөн цэгийн зориулалтаар иргэдэд түрээслэх асуудлыг хэлэлцэж баталлаа.

Налайх хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталлаа.
Хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг  тодорхойлж,  хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршиж байгаа юм.

Сэргээгдэх эрчим хүчний паркийн хуучнаар Түлш эрчим хүчний яамны газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг Эрчим хүчний хөгжлийн төвийн нэр дээр шилжүүлэх асуудлыг хэлэлцэж баталлаа.

Налайх дүүргийн Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэг нь 1957 оны 01 дүгээр сарын 04-нд 1 дүгээр цэцэрлэг нэртэйгээр анх ашиглалтанд орсноос хойш 60 дахь жилдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа бөгөөд энэ оны 09 дүгээр сард тэмдэглэх учир ой зохион байгуулж тэмдэглэх зөвшөөрлийг Тэргүүлэгчдийн Хуралдаанаар баталлаа.  

Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэр бүхий хүмүүсийг "Алтан гадас одон", "Цэргийн гавьяаны одон" болон "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүллээ.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%