Олон Улсын сувилагч нарын баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй, ажлын амжилт, идэвхи санаачлага гарган хамт олноо манлайлан, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан сувилагч Э.Долгорыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Жуух бичиг"-ээр, сувилагч А.Сьезхааныг "Баярын бичиг"-ээр, сувилагч Г.Цэцгээ, Ж.Бисараг "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж урамшууллаа.