Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаан хуралдлаа

2016-04-26

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд: 
1. Налайх дүүргийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Нийслэлийн Аудитын газрын дүгнэлт
2. Налайх дүүргийн Татварын хэлтсийн 1 дүгээр улирлын тайлан
3. "Налайх хотын нийтийн эзэмшлийн таримал ургамал, тэжээвэр амьтдаас хамгаалах тухай түр журам" батлах тухай
Энэхүү журам нь Налайх хотын нийтийн эзэмшлийн бүх төрлийн таримал ургамал, ногоон байгууламжийг хариулгагүй мал, тэжээвэр амьтдаас хамгаалах, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд журмыг Налайх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дагаж мөрдөх юм. 
4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай
5. 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд оруулах санал
6. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%