Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дүүргийн 7 хорооны Засаг дарга нарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сургалт сурталчилгаа явуулах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хороо тус бүрт 500 мянган төгрөгийн санхүүжилт олголоо.