Хурлаар ажлын төлөвлөгөө болон ямар чиглэлээр ажиллах талаар хэлэлцлээ. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос ихээхэн анхаарал татсан асуудал нь хог хаягдлын асуудал байсан бөгөөд аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө Тэрэлжийн чиглэл, цэргийн ангиудын орчим, төмөр зам дагуух хур хог мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Оргио" тахианы үйлдвэрийн арын хэсэгт үүссэн хог хаягдал зэргийг зайлуулах арга хэмжээг авч тайлан мэдээг иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороонд ирүүлэхээр холбогдох төрийн байгууллагуудад албан тоот хүргүүллээ.
Мөн тус байгууллагууд хур хогийг зайлуулах, цаашдаа ахин хогын цэг үүсгэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар оруулахаар боллоо.