Сургалтын зорилго нь албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч хамтран боловсруулах, гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ хийлгэх, орон тооны бус мэргэжлийн анги, бүлэг томилж тэдгээрийг сургаж дадлагажуулахад оршиж байгаа юм.
Сургалт Монгол улсын Гамшгаас хамгаалах хууль, эрх зүйн үндэс, бэлэн байдлын тухай ойлголт, зарлан мэдээлэл явуулах журам, Гамшгийн тухай ойлголт, аюулт үзэгдэл, төрөл ангилал, Газар хөдлөлтийн тухай ойлголт, газар хөдлөлт болсон үед авах арга хэмжээ, Техник технологийн гаралтай осол, сүйрлийн тухай ойлголт, Гал түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээ, Ган, зуд, цасан болон шороон шуурга, аюулт үзэгдлээс сэргийлэн хамгаалах арга хэмжээ, Үерийн аюулын тухай ойлголт, авах арга хэмжээ, Хими цацрагийн хордолтын тухай, Хүн малын гоц халдварт өвчин гарсан үед авах арга хэмжээ, мөрдөх журам, Зам тээврийн осол, Өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхны тусламж үзүүлэх тухай, Байгууллагын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөлт гэсэн сэдвээр явагдлаа.