Дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн долоодугаар хуралдаан хуралдаж
дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд:
1. 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд оруулах санал
2.
Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай.
3.
Шашин сүм хийдийн үйл ажиллагааг шалгах ажлын дүгнэлтийн тухай
4.
Төрийн шагналаар шагнуулахаар тодорхойлох тухай
2016
оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал оруулах тухай хэлэлцэж дараах хүсэлтүүдийг дэмжиж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаар
хэлэлцүүлэхээр боллоо. Үүнд:
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хувьд 2012 оноос хэлтсийн эзэмшил газарт автомашины гарааш бүхий барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн. Иймд газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Мөн Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургуулийн бүтээн байгуулалтын өргөтгөлд зориулж 3 га нэмж олгохыг хүссэн.
Дүүргийн
Ахмадын хорооноос 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу "Сайн
Номун" хийдийн баруун доор, Цементийн үйлдвэрийн орон сууцнаас
доош цэвэр усны төв шугамын дагуу 55X25 метр хэмжээтэй газар олгож өгөхийг
хүссэн юм.
Мөн
Ар Жанчивлан рашаан сувилалын газар нь Налайх дүүргийн ажиллагсаддаа зориулж
ажилчдын байр барих 1500 мкв газар олгож өгөхийг хүссэн.
БНХАУ-ын
буцалтгүй тусламж төсөл хэрэгжүүлэх явцад гэмтэл, осол зэрэг шалтгааны улмаас
нас барсан Хятад ажилчдын оршуулгын газрыг Налайх дүүрэгт байгуулах хүсэлтийг дэмжсэнгүй.
Мөн
Казак иргэд шашин болон соёлын өвөө үлдээх гэрэлт хөшөө, цэцэрлэгт хүрээлэн
байгуулах зорилгоор 1 га газрыг олгож өгөхийг хүссэн хүсэлтийг дэмжсэнгүй. Учир
нь "Казак иргэдийн холбоо" ТББ-ын нэр
дээр 5 га газар өгч байсан боловч одоог хүртэл тодорхой үйл ажиллагаа эхлээгүй
байгаа тул шаардлагатай бол дээрх 5 га газарт үйл ажиллагаа явуулахыг санал
болгосон юм.
Хуралдааны төгсгөлд Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэр бүхий хүмүүсийг "Алтан гадас" одон болон "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүллээ.