Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын ажилтай танилцлаа

2016-04-01

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын ажилтай танилцах, "Төр, сүм хийдийн харилцааны тухай" хуулийн хэрэгжилт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 74 дүгээр тогтоолоор баталсан журмын хэрэгжилттэй танилцаж, зөрчил дутагдлыг арилгах, санал дүгнэлт гаргахад чиглэгдэж байгаа юм. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ЗДТГ, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд явсан бөгөөд чиглэл чиглэлээр үйл ажиллагаатай нь танилцлаа.

Дүүргийн хэмжээнд нийт 18 шашны байгууллага байгаа бөгөөд үйл ажиллагаа нь ерөнхий шаардлага хангахгүй байгаа зарим байгууллагын үйл ажиллагааг цаашид дэмжих боломжгүйг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар оруулахаар боллоо. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%