Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

2016-03-10

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан хуралдлаа.

Хуралдаанд ирвэл зохих 7 Тэргүүлэгчээс 4-н оролцож, ирц 57,1 хувьтай эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд:
1. Орон нутгийн төсвийн байгууллагуудын төсөв хооронд зохицуулалт хийх тухай 
Дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор төсөв хооронд зохицуулалтыг хийж нэр бүхий байгууллагуудын зардлаас хасч нийт 36000,0 мянган төгрөгийг Хангамж үйлчилгээний төвийн зардалд шилжүүлхээр баталлаа.

2. Налайх дүүргийн харьяат олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг "Алдарт эх" нэг, "Алдарт эх" хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар нэрсийг тодорхойлж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүллээ.

3. Төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлох тухай
Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд  идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэр бүхий хүмүүсийг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүллээ.

  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%