Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дүүргийн ГХУСАЗЗ хуралдлаа

2016-03-07

Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа.

Хурлаар дүүргийн хэмжээнд 2015 оны жилийн эцсийн байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөлд хийсэн дүгнэлтийн тухай, дүүрэгт төвлөрч буй хүү торгуулийн орлогын албан татварын хувь хэмжээний тухай мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөг батлах тухай гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

Зөвлөлийн гишүүдэд төлөвлөгөөний дагуу гэмт хэргийн өсөлтийг бууруулах чиглэлийн хүрээнд тодорхой ажлуудыг хийж, холбогдох тайлангаа улирал тутам хуралдах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанд тайлагнан ажиллаж байхыг үүрэг болгож, иргэд аж ахуйн нэгж, албан байгуулагуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцохыг үүрэг болголоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2016 оны 04 дүгээр сард дүүргийн хэмжээний гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалдсан дүнд тулгуурлан гэмт хэргийн гаралтыг бууруулахад анхаарах асуудлаар хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлийн хүрээнд хил залгаа сум, дүүргүүдийн хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

       

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%