Улсын их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэсний
Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, "Монфемнет" үндэсний сүлжээтэй хамтран
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг
2013-2016 онд хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн зорилго нь иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын төлөөллийн болон хяналтын чадавхийг бэхжүүлэх, орон
нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн
удирдлагын эрх зүйн орчныг сайжруулах явдал юм. Төслийн хүрээнд "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтанд Налайх дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид хамрагдлаа.