Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом 2016 оны 01 дүгээр сарын 12-оос 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд Налайх дүүрэг, Налайх хотод аялж байгаатай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, Бүртгэл, Статистикийн хэлтсийн албан хаагчдын дунд спорт өдөрлөгийг амжилттай зохион явууллаа.
Тэмцээнийг гар бөмбөг, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй холимог төрлөөр зохион явуулсан бөгөөд тэмцээнээс олсон орлогийг Улсын баг тамирчид "Рио-2016" зуны олимп, паралимпийн наадамд амжилттай оролцоход дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.