Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн ИТХТ-ийн хоёрдугаар хуралдаан хуралдлаа

2016-01-28

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд:

1. Хүсэлт хүргүүлэх тухай

Налайх дүүргийн 109-р бага сургууль үүсэн байгуулагдсаны  10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 2016 оны 5 дугаар сард тэмдэглэх хүсэлтэй байгаагаа танилцуулан батлуулллаа.

Тус сургууль нь анх 2006 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдаж ашиглалтад орсон. Анх сургууль нээгдэхэд "Эрдмийн оргил", "Голомт" цогцолборуудаас харьяалсан тойргийнхоо 280 гаруй суралцагчдыг авч, 13 багш 16 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.

Одоо 387 суралцагч болон шинээр сургууль төгсөж ирсэн багш нараар эгнээгээ бэхжүүлж 17 багш, захиргаа аж ахуйн 19 ажилтан, нийт 36 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2. Хурдан морины уралдааны газрыг тусгай хэрэгцээнд авах тухай.

Уг асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арвандөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэхээр болсон.

3. Төрийн шагналаар шагнуулахаар тодорхойлох тухай.

Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж ирсэн Налайх дүүргийн 1-р хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Тогоочийн Мөнхбат, 1-р хорооны өндөр настан Шагдарын Пүрэвжав, Лувсанцэгмэдийн Цолмон, Жамын Дашдулам, Ванчинсүрэнгийн Ганбаатар, Рэнцэнгийн Чандмаа, Налайх дүүргийн Цэргийн хэлтэсийн  дарга Ванягын Батболд, Баярын Банзрагч нарыг "Алтан гадас одон"-оор, Зэвсэгт хүчний 014-р ангийн өндөр настан Батсүхийн Отгонпүрэв, Иш-Ёндонгийн Хатанбаатар, Кажейгийн Базар нарыг "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-оор, Зэвсэгт хүчний 014-р ангийн ахмад Шатарын Онхор, Гомбын Сэнгээ, Довчиндаваагийн Мөнхбаатар, Дамчаагын Лхагвасүрэн нарыг "Цэргийн гавъяаны одон"-оор, Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн жолооч Шаандарын Алтантулгыг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулахаар тодорхойлогдсоныг Тэргүүлэгчид 100 хувийн саналаар баталж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүллээ.

4. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арвандөрөвдүгээр хуралдааныг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр товлон хэлэлцэх асуудлыг баталлаа. Үүнд:

1. Налайх дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай

2. 2016 онд ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах тухай.


 

    

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%