Ирж байгаа 2016 он Налайхчууд та бидний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил болно гэдэгт миний бие та бүхний нэгэн адил итгэл төгс байна.
Халуун ам бүлээрээ шинэ оноо хамт угтаж байгаа Налайхчууд та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лхагва-Очир
2015-12-31