Тэгвэл өнөөдөр Налайх хотын Уурхайчдын соёлын төв ордонд уурхайчдын баярын хурал боллоо. Баярын хуралд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Уул уурхайн яамны газрын дарга н.Дамба, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лхагва-Очир, дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Налайх хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчын ажлын албаны дарга М.Ганбаатар, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга О.Манарбек, МУ-ын хөдөлмөрийн баатар Ч.Пүрэвээ, МУ-ын хөдөлмөрийн баатар Т.Окобал, МУ-ын гавъяат уурхайчин Ц.Жанчив, МУ-ын гавъяат уурхайчин Л.Дамдинсүрэн болон үе үеийн ахмад уурхайчид оролцлоо.
Баярын хурлын эхэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Уурхайчдын алдарын" хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Баярын хурлаар Налайхын их уурхайд залуу нас, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулж явсан ахмад болон дунд үеийн уурхайчдыг төрийн дээд одон медаль, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, тэргүүний уурхайчин цол тэмдэг болон, Уул уурхайн яамны жуух бичиг, дүүргийн хүндэт тэмдэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл зэргээр шагнаж урамшууллаа.