Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Оюунлаг иргэдтэй Нийслэлийн төлөө" уриан дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд эрэгтэй төрөлд Д.Пүрвээ, Э.Цэндхүү, Н.Бямбагэрэл, эмэгтэй төрөлд Б.Алтанзул, Д.Ургамалцэцэг, Г.Ариунбаяр нар шалгарлаа.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шатарчид Нийслэлийн Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.