Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ" боллоо

2015-10-06

Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж буй "Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ" Налайх дүүрэгт амжилттай болж өнгөрлөө.

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор ЦЕГ, ШШГЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг 11 байгууллага тус арга хэмжээнд оролцлоо.

Арга хэмжээний үеэр Налайх дүүргийн ГХУСАЗЗ-өөс 250000 төгрөгийн үнэ бүхий 8 төрлийн санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд тарааж хууль сурталчлан ажилласан.

"Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ" 2015 оны 9 дүгээр сарын 7-оос эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 7-нд дуусах юм байна. 


    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%