Уулзалтын зорилго нь Хүүхдэд ээлтэй дүүрэг стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлснээр тогтвортой хэрэгжих нөхцлийг хангах, Хүүхдэд ээлтэй Налайх дүүрэг стратегийн зорилго зорилтууд, үзүүлэлтүүдийг нягтлах, ХЭОН стратегийн хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалыг боловсруулж хүүхдийн аж байдалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад ашиглах, Хүүхэд бүрийг нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, тэгш байдлыг хангахад гаргасан амжилт, ахицыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
НҮБ-ын хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн У.Мандал болон дүүргийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Эрдэнэцогт нар "Хүүхдэд ээлтэй дүүрэг" стратегийг сайжруулах төлөвлөлтийн хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
"Хүүхдэд ээлтэй дүүрэг" стратегийн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний саналыг Зөвлөх Л.Отгонтуяа танилцуулан хэлэлцүүлэг хийж санал бодлоо солилцсон юм.