Улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй
хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан үе үеийн ахмад настан, азай буурлууд та
бүхэндээ "Олон улсын Ахмадын
өдөр"-ийн баярын мэндийг
хүргэж, дүүргийнхээ ирээдүйн хөгжил дэвшилд үнэтэй зөвлөгөө зөвлөмж, мэдлэг чадвар, хуримтлуулсан ажлын их туршлагаасаа хуваалцан өөрийн хувь
нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Азай буурал,
ахмад настан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй
ерөөлийг өргөн дэвшүүлье.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лхагва-Очир