Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Сургалт зохион байгууллаа

2015-09-22

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх" зорилгоор зохион байгуулсан сургалтанд дүүргийн 7 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн байцаагчид, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон хэсгийн ахлагчид, хамтарсан багийн бусад гишүүд зэрэг 80 гаруй хүн оролцож гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг хандлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдол бүрт нэн даруй яаралтай авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо. 

Мөн "Дэлхийн Зөн Налайх" ОНХХ-ийн санхүүжилтээр нохойгоо уяж хэвших талаарх санамжийг 1000 ширхэг хэвлүүлж сургалтын үеэр хороодод гардуулж өглөө. 

    


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%