Хуралд Бүгд Найрамдах Турк улсын хотуудын дарга, захирагч нар болон Казахстан, Киргизстан, Азербайжан, Узбекстан, Босния Герцеговина болон Монгол улс оролцсон юм.
Тус хуралд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лхагва-Очир оролцож Бүгд Найрамдах Турк улсын Станбул хотын Санкатипе хотын дарга Ismail Erdem-тэй "Эгч дүү" хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулан төрийн захиргаа, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлээр хамтран ажиллахаар болж уг хурлаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лхагва-Очир Туркын Хотуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласнаар Налайх дүүргийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг нээж, харилцан туршлага солилцох боломж нээгдэж байгаа юм.