Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, ШХА, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд аймаг, хийслэл, сум, дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих, мэргэжил арга зүйгээр хангах, нийт төлөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Төлөөлөгчдийн манлайлал" сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд үр дүнтэй манлайлах чадвар, арга барил эзэмшүүлэх, багаар ажиллах болон харилцааны ур чадварыг нь нэмэгдүүлэх, хяналт шинжилгээ-үнэлгээ хийх, ажлын тайланг үнэн зөв тооцох, хийж хэрэгжүүлж буй ажлын шинэлэг арга барилаас харилцан судлах, туршлага солилцохоос гадна хуулийн төсөлд саналаа өгөх хэлэлцүүлгийг зохион байгуулах зорилготой уг сургалтын эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргүүд амжилттай оролцлоо.
Сургалтын дараагийн ээлж энэ сарын 18,19-нд болох юм.