Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Цагдаагийн хэлтсийн 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо

2015-09-07

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр боллоо. 

Тэртээх 1930-аад оны эхээр засаг захиргааны хуваарь шинэчлэгдэж зарим аймгуудад Цагдан сэргийлэх анги байгуулагдаж эхлэх үед Налайхын нүүрсний үйлдвэрийн дэргэд 1935 онд Цагдан сэргийлэх харуулын пост байгуулагдсанаар тус хэлтсийн суурь тавигдаж анх байгуулагдсан түүхтэй. 

Өдгөө 93 алба хаагчтайгаар Налайх хотыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгт ажлаа хариуцлагатай, нэр төртэйгөөр гүйцэтгэж түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд тус хэлтсийн ажилтнууд дундаас Сүхбаатарын одонгоор 1, Цэргийн гавъяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавъяаны одонгоор 7, Алтан гадас одонгоор 7, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медалиар 39, Хүндэт Чекист тэмдгээр 4, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар 11, Хууль зүйн тэргүүний ажилтнаар 8, "Онц сэргийлэгч", "Цагдаагийн алдар" тэмдгээр 17, ЦЕГ-ийн шагнал "Цагдаагийн гавъяа" 36 алба хаагч шагнагдсан байна. 

Баярын арга хэмжээ хүндэтгэлийн парадаар эхэлсэн бөгөөд хурлын арга хэмжээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар,  Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон Налайх дүүргийн удирдлагууд оролцлоо.  

Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа П.Энхбаяр хэлсэн үгэндээ: "Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн алба хаагчдын 35 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулах, 75 алба хаагчдад 5-р хорооны нутаг дэвсгэрт зуслангийн газар олгох , орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргасан алба хаагчдад урьдчилгаа төлбөргүйгээр зуун хувийн зээл олгуулсан, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор бялдаржуулах танхимыг тохижуулсан" гэдгийг онцолж хэлсэн юм.    

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн алба хаагчдаа шагнаж урамшууллаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%