Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2015-09-04

Нийслэлийн Налайх дүүрэгт Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд тус хэлтсээс Нээлттэй хаалганы өдөрлөгийг Соёл Урлагын ордны төв талбайд зохион байгууллаа. 

Өдөрлөгийг нээж дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа н.Батгэрэл нийт цагдаагийн алба хаагчдад баярын мэнд хүргэж үг хэлсэн юм.   

Өдөрлөгийн хүрээнд ЕБС-ийн сурагчдийн дунд гар зургийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд шатрын тэмцээн болон 3-н эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Мөн олон олон арга хэмжээ зохион байгуулагдсанаас гадна цагдаагийн тусгай бэлтгэлийн бие бүрэлдэхүүн ирж бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан юм.




 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%