Тэртээ 1930-аад оны эхээр орон нутгийн засаг захиргааны хуваарь шинэчлэгдэж зарим аймгуудад Цагдан сэргийлэх анги байгуулагдаж эхлэх үед Налайхын нүүрсний үйлдвэрийн дэргэд 1935 онд Цагдан сэргийлэх харуулын пост байгуулагдсанаар тус хэлтсийн суурь тавигдаж анх байгуулагдсан.
1945 онд Налайхын Цагдаагийн хэлтэс 15 ажилтнаа эх орноо чөлөөлөх 2 дугаар дайнд явуулж 1952 он хүртэл цөөхөн хүнтэйгээр ажил үүргээ нэр төртэй биелүүлж байсан түүхтэй.
1997 оноос Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс болгон өргөтгөн үйл ажиллагаа явуулж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нэртэйгээр нийт 93 алба хаагч буюу 50 офицер, 40 ахлагч, 3 энгийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Түүхт 80 жилийн ойн баяр 09 дүгээр сарын 05-нд тохиож байгаа бөгөөд 09 дүгээр сарын 04-нд үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийн арга хэмжээ болон бусад олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
Монгол цагдаагийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө дэвжиж төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай!