Хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Санаа сайн бол заяа зөв" сэдвээр теле хичээл заах юм.
Энэ жил ЕБС-д 64364 зургаан настан сурагчийн дүрэмт хувцасаар гангарах бол, төрийн болон хувийн их дээд 799 сургуульд 539818 сурагч суралцах ажээ. Мөн 5690 суудал бүхий 14 сургууль, 5820 ор бүхий 47 цэцэрлэг, 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий 9 дотуур байр, 7 спорт заал ашиглалтанд оруулахаар болжээ.
Эх орны минь ирээдүй хойч үе болсон хүүхэд залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье.