Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Мэндчилгээ

2015-08-31

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагч, эцэг эхчүүд ээ!

2015-2016 оны хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн их баярын сэтгэл догдлуулсан, гэгээлэг сайхан өдрийг тохиолдуулан Налайх хотын оюутан, сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууд үе үеийн ахмад багш нар та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эх орны минь ирээдүй хойч үе болсон хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх их үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.ЛХАГВА-ОЧИР



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%