Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ХОТЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО

2015-08-25

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн 21 аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих ажлын хүрээнд дүүргийн "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-өөс Аж үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Зээлийн батлан даалтын сантай хамтран Баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг Налайх дүүрэгт зохион байгууллаа. 

Уулзалт зөвөлгөөнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, холбооны гүйцэтгэх захирал Н.Ганболд, Аж үйлдвэрийн яамны СХБЗ-ын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн К.Сейтхаан, Налайх хотын "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн дарга Д.Энхтуул болон албаны хүмүүс оролцож иргэдэд өөрсдийн үйл ажиллагаа болон төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, үйлдвэрлэгчдийнхээ санал бодлыг сонслоо.

 Уулзалтын үеэр Налайх хотын Захирагчийн ажлын албаны Нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Пүрэвжамц болон "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн дарга Д.Энхтуул нар баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжиж цаашид хамтран ажиллах талаарх асуудлуудаа танилцуулсан юм. 

Мөн энэ үеэр БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО-ны НАЛАЙХ хот дахь салбар хороог байгууллаа. 

Зөвөлгөөний төгсгөлд албаны хүмүүс Налайх хотын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхлоо.      




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%