Монголын хотуудын холбооны урилгаар Бүгд Найрамдах Турк улсын дүүрэг, хотуудын удирдлагууд Монгол улсад айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд Нийслэлийн Налайх дүүрэгтэй хамтын үйл ажиллагаатай, найрамдалт хот болох Станбул хотын Зейтинбурну дүүргийн Засаг дарга Мурат Айдын бусад зочидын хамт Налайх дүүрэгт айлчилсан юм. Дүүргийн ИТХ-ын дарга Б.Лхагва-Очир, Налайх хотын захирагч Ш.Хаан, Дүүргийн Засаг даргын орлогч Ч.Зоригт нар зочдыг хүлээн авч Налайх хотын урт хугацааны хөгжлийн бодлого, хэтийн төлөв, хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулж санал солилцлоо. Мөн энэ үеэр Зейтинбурну дүүргийн Засаг дарга Мурат Айдын нэг гудманд тохижилт хийж өгөх талаар судалж үзэхээ амалсан юм.