Монголд Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баярын мэндийг үе үеийн прокурорууд, ахмад зүтгэлтнүүд, тэдний гэр бүл, тус салбарт ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад өргөн дэвшүүлье. Монгол улсад Прокурорын байгууллага нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг тогтоох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.
85 жилийн түүх гэдэг бол 1921 онд эрх чөлөөгөө олж авсан манай орны хувьд сэргэн мандалт, уналт босолтын үед тулгын чулуу болсоор ирсэн гэсэн үг юм. Та бүхний энэ арвин их туршлага, чадвар нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахын баталгаа юм. Ажил үйлсээ дүгнэж, түүхт 85 жилийн ойгоо угтаж байгаа та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Б.ЛХАГВА-ОЧИР