Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс орон нутгийнхаа хөгжил дэвшилтэй уялдан үйл ажиллагааныхаа шинэчлэлийг эрчимтэй явуулж, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ ухамсарлан, цагийн хязгаар, биеийн алжаалыг умартан, шаргуу хөдөлмөрлөж, иргэдээ амар тайван байлгахын төлөө хичээн зүтгэж байгаад талархал илэрхийлье.
Дүүргийн ИТХ нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, орчин үеийн техник хэрэгслээр ханган бэхжүүлэх, алба хаагчдын мэдлэг боловсрол, ур чадварыг сайжруулах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх олон талт арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлэн, тодорхой бодлого, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дүүргийнхээ иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хуулийг чанд мөрдөж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, иргэдэд үзүүлэх ажил үйлчилгээний чанар, үр дүнг ахиулж, олон нийттэй хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА,
ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ЛХАГВА-ОЧИР
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА,
ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ЛХАГВА-ОЧИР