Хүүхдийн эрх хамгаалах төв, Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Налайх дүүргийн 7-н хорооны хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Сургалтын гол зорилго нь гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд төрийн өмнөөс хөндлөнгөөс оролцож, гэр бүлийн гишүүн тус бүрийн хэрэгцээг өөрсдийн мэргэжил, үүрэг хариуцлагын үүднээс үнэн зөв тодорхойлж, хамтдаа цогц үнэлгээ хийж, хувь хүний давуу талд тулгуурлан тэдний оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэх арга зүйг эзэмшүүлэхэд оршино. Сургалтын хүрээнд " Хамтарсан багийн үзэл баримтлал, хамтарсан багаар ажиллах эрх зүйн үндэслэл, хамтарсан багийн зохион байгуулалт, гишүүдийн үүрэг, ёс зүй, багаар үзүүлэх хариу үйлчилгээ, хамтарсан багийн хуралдаан, хуралдаан шийдвэрийн хэрэгжилт" гэсэн сэдвээр сургалтыг зохион байгууллаа.