Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Нийслэлийн дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа

2015-07-07

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон. Нийслэлийн Засаг даргын “ Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” А/593 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Налайх дүүргийн удирдлагууд, Налайх хотын иргэд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%