Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"НУТГИЙН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАГЧИД" сургалт зохион байгуулагдлаа

2015-06-11

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгтэй хамтран "Нутгийн Удирдлагын Манлайлагчид" төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж буй сургалт Налайх дүүрэгт амжилттай боллоо. Төслийн хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга замыг бэхжүүлэх, Хурлын дарга, тэргүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн техник технологийн дэвшилд суралцах болон тэдний илтгэх, тайлагнах ур чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжил, арга зүйн болон эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд "Иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалтын асуудлууд, хурлын дэг", "Иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр шинэ санаа гаргах нь", "Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сайн туршлагуудаа танилцуулах" гэсэн сэдвээр Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн сургагч багш нар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%