Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"Хөршийн хяналтын хөтөлбөр" арга хэмжээ зохион байгуулагдлаа

2015-05-04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан "Хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээнд Налайх дүүргийн 2-р хорооны иргэдийг хамруулж санал бодлыг нь сонслоо. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Ч.Зоригт, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа С.Буянжаргал, дүүргийн 2-р хорооны Засаг дарга Ж.Нямсүрэн нар оролцож Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа С.Буянжаргал "Хөршийн хяналт хөтөлбөр"ийн талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Хөршийн хяналт хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх талаар уг арга хэмжээнд оролцсон иргэдээс санал асуулга явуулахад 100%-ийн саналаар дэмжсэн юм. Мөн тус арга хэмжээний хүрээнд "Бамбай" харуул, хамгаалалтын алба нь өөрсдийн үйл ажиллагааны талаар болон сүүлийн үеийн камер, дохиололын талаар иргэдэд сурталчилж оролцсон юм.    

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%