"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо
Дүүргийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдөөс санаачлан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулахад дүүргийн холбогдох байгууллагуудын саналыг тусгах зорилгоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрх үүрэг хүлээхээр тусгагдсан байгууллагуудын ажил хариуцсан 30 гаруй хүн оролцож саналаа нэгтгэн УИХ-ын эмэгтэй Төлөөлөгчдөд уламжлахаар боллоо.