Налайх
дүүрэгт Налайх хотыг байгуулах тухай санал асуулгад оролцсон иргэдийн 96,8 %
дэмжсэнтэй холбогдуулан НИТХ-ын 25 дугаар хуралдаанаар Налайх хот байгуулах
шийдвэрийг гаргаад байгаа билээ. Налайх хотыг өөрийн онцлог бүхий хөгжлийн
бодлоготойгоор хөгжүүлэхэд гадны улс орнуудын туршлага чухал байгаа тул Японы
Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран ажиллахаар
төлөвлөөд байсан юм. Энэ удаад дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн
асуудал хариуцсан орлогч Ч.Зоригт, ЗДТГ-ын дарга О.Манарбек нар тус
байгууллагын Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан зөвлөх Хориши. Нишимакиг
хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дүүргийн өнөөгийн бодит байдал, хот байгуулахад
тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцсоны үр дүнд энэ оны 6
дугаар сард манай улсад дахин ирэх үеэр тодорхой асуудлууд дээр төсөл
хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцохоор боллоо.